Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин тэнгэрийн орноо заларчээ.
Тэрбээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд төржээ. Тvvнийг “Их замын эхэнд” киноны Хөх чонын дvрээр нь ард тvмэн андахгvй. Яриа хөөрөө, явдал, байдал нь ч хөх энэ эрхэм Улсын драмын эрдмийн театртаа ажилласаар өдийг хүрсэн юм.
Талийгаач 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. “Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Их замын эхэнд”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн тэрээр Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Монгол улсын Гавьяат цол хүртэж байсан юм.
Харин 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор энгэрээ мялаасан байдаг.
Л.Баяр