Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэн хөгжүүлэх, КОВИД-19 цар тахлын үед иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэн, эрүүл мэнд, биеийн дархлааг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн шатрын тэмцээн 2021 оны 6-р сарын 18-20-ны өдрүүдэд www.lichess.org вэбсайтаар амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймгийн төлөөлөл, Нийслэл хотын Баянгол, Баянзүрх, Сонгино Хайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй зэрэг 6 дүүргийн төлөөлөл, нийт 49 тамирчид гэр гэрээсээ цахимаар оролцлоо.
МШХ нь Дэлхийн Шатрын Холбооны лиценз бүхий, олон улсын болон улсын чанартай тэмцээний туршлагатай шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилон, анхдугаар онлайн тэмцээнийг Дэлхийн Шатрын Холбооны онлайн дүрмийг чанд мөрдүүлэн, дүрс, дуу чимээний камерын хяналт дор зохион байгуулагдлаа.
БТСУХ-ноос анхдугаар цахим тэмцээний танилцуулга болон бэлтгэл сургалт, мөн туршилтын тэмцээнийг МШХ-той хамтран 2021 оны 6-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Мөн тэмцээн сургалтыг zoom цахим хурлын платформ дээр явуулж, аймаг, дүүргийн БТСХ-ны мэргэжилтнүүд болон оролцогчид, тэдний асран хамгаалагч, гэр бүлийнхэн оролцсон юм.
МШХ-ны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын Азийн тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогч, Дорнод аймгийн иргэн Ц.Түмэнбаяр болон бусад шатарчид өөрсдийн туршлагаас хуваалцлаа.
ШАГНАЛТ БАЙР ЭЗЭЛСЭН ШАТАРЧИД
Тулгуур эрхтний бэрхшээлтэй, эрэгтэй:7
1. Хүрэлбаатар Жамбалжамц (Завхан аймаг)
2. Соном Сундуй (Сэлэнгэ аймаг)
3. Намхайдорж Мөнхзул
(Сэлэнгэ аймаг)
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй, эмэгтэй: 18
1. Шинэбилэг Оюунбилэг
2. Мижгээ Хишигбаяр
3. Халтар Нямтэмүүлэн
Харааны бэрхшээлтэй, эрэгтэй: 21
1. Мягмаржав Дэлгэрдалай (Увс аймаг)
2. Болдбаатар Баасанхүү
3. Дашмядаг Зоригт
Харааны бэрхшээлтэй, эмэгтэй: 14
1. Доржпүрэв Ганганцэцэг (Хөвсгөл аймаг)
2. Дарь Налжирмаа (Хөвсгөл аймаг)
3. Бат-Өлзий Баянтөгс
Сонсголын бэрхшээлтэй, эрэгтэй: 29
1. Цэрэнжав Түмэнбаяр (Дорнод аймаг)
2. Мягмар Цагааннохой (Ховд аймаг)
3. Батсуурь Түвшинжаргал
Сонсголын бэрхшээлтэй, эмэгтэй: 35
1. Пүрэвжав Баярцэцэг (Хэнтий аймаг)
2. Дампил Баярмаа
3. Луусүрэн Хонгорзул (Хөвсгөл аймаг)
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо