Вьетнамын эрх баригчид Филиппиний Засгийн газраас тусламж хүссэн гэж “Олон улсын далайн тээвэр” компани мэдээлжээ. Тус улс Филиппиний эргийн орчимд далайн дээрэмчдэд олзлогдсон ачааны хөлөг онгоцны багийнхны сургийг гаргаж өгөх хүсэлт тавьсан байна. “Зянг хай” хөлөг онгоц өнгөрсөн сарын 19-ний өдөр Индонезээс Филиппиний чиглэлд цемент тээвэрлэж яваад далайн дээрэмчдийн халдлагад өртсөн бөгөөд мэдээлэл өгсөн компани нь уг хөлөг онгоцыг эзэмшигч аж.
Хөлөг онгоцыг Өмнөд Филиппиний Сулу арлын орчимд явж байхад хурдан завь хөлөглөсөн зэвсэгт этгээдүүд халдсан гэнэ. Далайн дээрэмчид хоёр далайчныг хөнөөж, хөлөг онгоцны багийн 17 гишүүний тавыг нь үл мэдэгдэх зүгт барьцаалан авч явсан бөгөөд одоо хүртэл холбоо бариагүй ажээ.
Олзлогдсон таван хүний хувь заяа тодорхойгүй байгаа гэнэ. Филиппиний эрх баригчид хөлөг онгоц руу Абу Сайяф” гэдэг террорист бүлэглэлийн гишүүд халсан байх магадлалтай. Террорист бүлгийнхэн олзны хүмүүсийг мөнгөөр солих бодолтой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ч энэ нь батлагдаагүй байгаа юм.