Дэлхийн хамгийн их хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд “Сувилагч” багтдаг. Тэгэхээр энэ мэргэжил хэчнээн чухал болохыг энэ жагсаалт илтгэж байна. Жил бүрийн тавдугаар сарын 12-нд Олон улсын сувилагчийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хөдөө орон нутагт тасралтгүй 38 жил хийж яваа Өвөрхангай аймгийн Хархорин Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Цэдэндоржийн Отгонгэрэлийг өнөөдрийн “Зүүм тодруулга” буландаа урьж оролцууллаа.