Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас бусад яллагдагч нарт хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаар шийдвэрлэв – updown.mn

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас бусад яллагдагч нарт хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаар шийдвэрлэв

Нийслэлийн Прокурорын газраас 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт хязгаарлалт тогтоолгох тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан юм.

Тэгвэл прокурорын газраас өнөөдрийн буюу тавдугаар сарын 12-ны 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна.

Иймд шүүх прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна.

Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорт буцаасан юм.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн