Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сарын 08-нд “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо толилуулах юм байна. Тоглолтод Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Д.Энхзул, СТА С.Баттулга, Т.Амина, П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нарын уран бүтээлчид “Баян монгол” чуулгын хөгжимчид оролцох аж. Удирдаачаар УГЗ Б.Ганбат, СТА С.Саруул-Од нар ажиллаж юм байна. Тасалбарыг Улсын Филармонийн касс болон ticket.mn, UB лавлах 1900-1617 дугаараар худалдаж, үнэгүй хүргэх аж.