Япон улсын Токио хотод болох Зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгджээ.
Тодруулбал, дэлхий дахинд КОВИД-19 цар тахал гарсантай холбоотойгоор Олон улсын олимпын хорооэны зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпын эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан бөгөөд тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон билээ.
Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд рингнээс хөндийрөөд байсан ч олимпын наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.
Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын наадамд оролцох эрх баталгаажсан. Манай улсын боксын тамирчдаас өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ.
Ийнхүү одоогийн байдлаар манай улсын гурван боксчин олимпын эрхээ аваад байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо