Өмнөд Солонгосын BTS хамтлаг 2020 онд хит болсон “Динамит” дууныхаа клипийг албан ёсоор Гиннесийн номонд бүртгүүлснээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Уг клипийг өнгөрсөн оны найман сард анх танилцуулж байсан бөгөөд нэг зэрэг гурван сая хүн үзсэн талаар Гиннесийн төлөөлөгч хэлсэн байна.

Энэхүү амжилтыг бүх дүрмийн дагуу зарлахын тулд үзэгчдийн тоог YouTube-ээс албан ёсоор баталгаажуулахыг хүлээх хэрэгтэй болсон гэж NME хэвлэл онцолж байна.

Эх сурвалж: https://ria.ru/

Орчуулсан: Н.Батаа

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн