Урин дулаан цаг наашилж барилга бүтээн байгуулалтын ажил эхлэх цаг айсуй. Жил ирэх тусам иргэдийн хандлага орон сууцнаас илүүтэйгээр Эрүүл эко амьдарлын хэв маягийг сонгож, амины орон сууцанд амьдрах хүсэл сонирхол, эрэлт нэмэгдсээр байна. Барилга бүтээн байгуулалтын салбарт барилгын эко материал, дэд бүтэц бие даасан шийдэл, ухаалаг ногоон технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай хөгжиж байгаа нь амины орон сууцанд тав тухтай амьдрах бүрэн боломжтой болоод байна. .

Амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа иргэд болон төсөл хэрэгжүүлэгч нарт зориулж Амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс  АМИНЫ ОРОН СУУЦНЫ ЧИГ ХАНДЛАГА-2021 сэдвийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийн өдөрлөгийг  санаачлан зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөг нь энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр дуусах юм байна. Тиймээс хашаандаа байшин барихаар төлөвлөж байгаа иргэд байгаа бол тус төвийг зорьж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна.

Тус төвийг зорьсноор

– Амины орон сууцтай холбоотой бүх төрлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
– Монгол архитекторуудын Монгол орны цаг уур, газарзүйн байршилд зориулан төлөвлөсөн 60 м2-200 м2 хүртэлх амины орон сууцны зураг төслүүдтэй танилцах. Таалагдсан загвар дээрээ өөрийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолдоо тохируулж, газар дээр нь төлөвлөлтөө хийлгэх бүрэн боломжтой.

-Монгол орны цаг уур , хөрсний онцлогт тохирсон хийцлэл, материалын сонголт , гүйцэтгэл…

– Амины орон сууцны дэд бүтэц, бие даасан шийдэл- мэргэжлийн зөвлөгөө
– Амины орон сууцны даатгалын үйлчилгээ
– Байгаль экологид ээлтэй дэвшилтэт технологийн мэдээ мэдээлэл

Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн 99992844, 80902844 утаснаас авч болох бөгөөд www.aoc.mn  сайтад хандаж болно.

Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн хаяг: СБД 10-р хороо 100 айл явах замд Хэвлэлийн хүрээлэнгийн баруун талд Эмон бизнес төвийн 1 давхарт

Н.Батаа

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн