Монголбанк зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн түүх, мэдээллийг нууцлахаар болсон байна. Эдгээр иргэд банкнаас авсан зээлээ төлсөн ч ямар нэгэн байдлаар хугацаа хэтрэлттэй явсан, энэ тухай мэдээлэл нь тус санд бүртгэгдэн үлдсэн байжээ.
Тэд зээл авахаар дахин банкинд хандахад аль ч банк зээлдэгчийн түүх архиваас мэдээллийг нь татаж үзээд “найдваргүй зээлдэгч” гэсэн тодорхойлолт үүсгэн зээл олгохоос татгалздаг байна.
Төв банк санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ. Ингэснээр иргэдийн зээлийн мэдээллийн түүхийг аль ч банк олж үзэхгүй, авахгүй. Иргэдэд дахин зээл авах боломж бүрдэх юм байна.