Улаанбаатар хотын арилжааны банкуудад 63 удаагийн луйврын гүйлгээ хийсэн Румын Улсын иргэн 34 настай Михайла Флорен гэгч этгээдийг цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлжээ. Тэр интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж авдаг бөгөөд төлбөрийн картын бэлдцэд суулган, нийслэлийн 22 цэгт байрлах арилжааны банкны автомат төлбөрийн машинд хууль бус гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байна.
Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгаж байгаа юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.