Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр явсан дөрвөн сурагч осолдож хоёр нь амиа алджээ

2017-06-14 11:311min1
999

Дорноговь аймгийн дөрвөн сурагч өнөөдөр  элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр , Сайншандаас Замын-Үүдийг зорих замдаа  авто осолд орж хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Сурагчид Норд бенз” автомашинтай зорчиж явсан бөгөөд “Соната” маркийн машинтай мөргөлдсөн байна. Осол Замын-Үүд явах замын 466 дүгээр шонгийн ойролцоо болж  жолооч, Дархан-Уул аймгийн харьяат, 31 настай эрэгтэй Б,  Сайншанд сумын харьяат, 49 настай, жолооч М, Замын-Үүд сумын харьяат, Д /18 настай, эрэгтэй/, Сайншанд сумын харьяат Б /18 настай, эрэгтэй / нарын таван хүн амиа алджээ. Тус аймгийн харьяат  Т, Г нар нь хоюул 17 настай, гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ослын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж эхэлсэн тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-06-14 13:04 at 13:04

    Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Биологи болон техник. Утас:80406461

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй