“BBC” телевизээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг дэлхийн дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдааны финалын шатанд Монголын хоёр дуучин тунаж үлдлээ. Уралдааны эцсийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 18-25-нд болно. Хоёр жилийн өмнө анх зохион байгуулсан уг тэмцээнд 350 орчим уран бүтээлч оролцож ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин шилдэг 20 дуучны нэг болж байсан бол энэ удаа МУГЖ Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шалгараад байна. Ингээд 2015 онд болж өнгөрсөн “Cardiff Singer of the World” тэмцээн дээр Э.Амартүвшиний дууг хүргэе.