Японы зам тээврийн яамнаас 2020 онд Токиогийн олимп болох гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарыг өөрчлөх шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар ямар дизайнтайгаар хийх нь шийдээгүй байгаа юм. Олон нийтэд нээлттэйгээр загварын зураг төсөл шалгаруулахаар зарлажээ. Авто машины дугаарыг Токиогийн олимпийн дурсгал болгон үлдээх зорилготой гэж тайлбарлаж байна.
Мөн өөрийн авто машины одоо хэрэглэж байгаа дугаарыг ашиглаж болох ба олимп дууссаны дараа ч хэрэглэж болохоор шийдэж байгаа аж. Токиогийн олимпод зориулсан авто машины дугаарыг шинээр авах, олимп дууссаны дараа өөрийн дугаараа сэргээж хэрэглэх, эсвэл тэр хэвээр нь хэрэглэх зэрэг олон сонголтоор ашиглаж болох юм байна. Дизайны хувьд олимпийн аль нэгэн дэмждэг төрөл, тэмцээний логог жолооч буюу хувь хүн өөрөө сонгох эрхтэйгээр хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: mnb.mn