Хойд Солонгосын иргэдэд виз олгохгүй гэжээ

2017-03-02 13:491min0
01

Малайзын нисэх буудалд бусдад хорлогдож амиа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен-намыг “VX” гэх химийн бодисоор хордуулсан болохыг тогтоосон. Малайзын хууль сахиулах байгууллага гэм буруутай дөрвөн этгээдийг баривчилж, шүүх хурлыг эхлүүлээд байгаа. Тэгвэл тус улсын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид аюулгүй байдлын улмаас Хойд Солонгосын иргэдэд Малайзын виз олгохоо зогсоож байгаагаа мэдэгджээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй