Хаврын тэргүүн сар гарч Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн засал номууд хурж эхэллээ. Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна.
Шинийн 1-15-нд ‘’Чойн-пүрэл- жон- а’’буюу номын эрд хувилгаан үзүүлсэн (их дүйчин)хурал болно. Харин Шинийн найманд ‘’Их манал’’’’Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива ’’хурах юм байна Шинийн 10-нд Манба дацанд; ’’Жигжид’’,’’Гомбо’’,’’Гонгор’’,’’Шанлай’’, ‘’Данжан’’хурна. Шинийн 11-нд’’ Дүйхор’’, ‘’Чогор’’,’’ Сагар’’,’’Дүлцон’’-той хурна. Мөн Манба дацан хийдэд шинийн 14-нд ’’Бэхэн ганжуур’’ хурах бол шинийн 15-нд ‘’Сандуйн жүд’’, ‘’Сожон’’ хурах тул сүсэгтэн олныг хүрэлцэн ирж ном даган баясахыг урьжээ. Монголчууд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг билээ.