Швейцар улс бүх иргэндээ 7000 евро санал болгов

Швейцарын холбооны хэрэг эрхлэх газраас иргэн бүртээ 7500 швейцар франк буюу 7000 орчим евро тараах санаачилга гаргажээ. Энэ мөнгийг хүүхдүүдэд ч адилхан өгөх юм байна.

Хэрвээ уг санаачилгыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө 100 мянган хүн дэмжвэл бүх нийтийн санал хураалт явуулна гэж Швейцарын Watson агентлаг мэдээлжээ. Хэрвээ бүх нийтийн санал хураалт болбол мөнгийг санаачилгыг баталснаас хойш жилийн дотор олгоно гэж заажээ.

Иргэн бүртээ 7500 франк тараах саналыг Санкт-Галлен кантоны 7 иргэн санаачилсан юм байна. Санаачлагчдынх нь үзсэнээр Швейцарын Үндэсний банк үндэсний валютынхаа ханшийг бууруулахын тулд хүн бүрт “Helicopter money” буюу засгийн газрын бондыг өргөн хэмжээгээр худалдан авч тараах ёстой гэж үзжээ. Инэгхийн тулд шинэ мөнгө хэвлэж, тараах мөнгөө татвараас чөлөөлөх ёстой гэж үзжээ.

2016 оны зургадугаар сард Швейцарын иргэдийн олонх нь бүх нийтийн санал хураалтын үеэр иргэддээ сар бүр 2500 франк тараахыг эсэргүүцсэн юм.

 

Эх сурвалж: Meduza.io

Орчуулагч: Марта

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Швейцар улс бүх иргэндээ 7000 евро санал болгов

  1. Зочин 2020-10-24 15:17 at 15:17

    Манайхан дагаад хошгирчихвий дээ. Швейцарь нь 550 тэрбум долларын ДНБ-тэй, нэг хүнд оногдох нь 70,000 долларын хүчин чадалтай эдийн засагтай улс юм байна. Манай ДНБ 14 тэрбум доллар. Нэг хүнд оногдох нь 4000 доллар. Энэ жишгээр манайд мөнгө тараавал ойролцоогоор 500-600 мянган төгрөг болох юм. Бараг ч айл өрхүүд хүүхдийн мөнгө, НД-аар дамжуулаад өдий хиртэй мөнгийг авчихсан байгаа.

    Хариулах
  2. irgen, 2020-10-24 17:22 at 17:22

    hed heden udaa mongo huvaah irgediin sanal huraalt bolj baisan ard tymen ni demjdeggui um doo

    Хариулах
  3. Shewtsart amidardag mgl hun 2020-10-25 16:17 at 16:17

    Ard irged ni eserguutsej sanal setgegdlee bichsen bn le,humuus ni mungutei bolohoor tegdeg baih,tgd gadnii irgeded bol hamaarahgui,shewtsar passtai gadnii irgend hurtel uguhgui gesen yum bichsen bsan,ih rasist uls shu

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн