Швейцар улс бүх иргэндээ 7000 евро санал болгов

Швейцарын холбооны хэрэг эрхлэх газраас иргэн бүртээ 7500 швейцар франк буюу 7000 орчим евро тараах санаачилга гаргажээ. Энэ мөнгийг хүүхдүүдэд ч адилхан өгөх юм байна.
Хэрвээ уг санаачилгыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө 100 мянган хүн дэмжвэл бүх нийтийн санал хураалт явуулна гэж Швейцарын Watson агентлаг мэдээлжээ. Хэрвээ бүх нийтийн санал хураалт болбол мөнгийг санаачилгыг баталснаас хойш жилийн дотор олгоно гэж заажээ.
Иргэн бүртээ 7500 франк тараах саналыг Санкт-Галлен кантоны 7 иргэн санаачилсан юм байна. Санаачлагчдынх нь үзсэнээр Швейцарын Үндэсний банк үндэсний валютынхаа ханшийг бууруулахын тулд хүн бүрт “Helicopter money” буюу засгийн газрын бондыг өргөн хэмжээгээр худалдан авч тараах ёстой гэж үзжээ. Инэгхийн тулд шинэ мөнгө хэвлэж, тараах мөнгөө татвараас чөлөөлөх ёстой гэж үзжээ.
2016 оны зургадугаар сард Швейцарын иргэдийн олонх нь бүх нийтийн санал хураалтын үеэр иргэддээ сар бүр 2500 франк тараахыг эсэргүүцсэн юм.
Эх сурвалж: Meduza.io
Орчуулагч: Марта