Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно

Орон сууцны зээл найман хувийн хүүтэй байгаа билээ. Үүнийг бууруулж зургаан хувь болгох болгомжтой эсэхийг судлахаар Засгийн газар, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл гарсан юм.

Тус ажлын хэсгийнхэн судлаад ипотекийн зээлийг зургаан хувь болгон бууруулах боломжтой гэж үзсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо хэллээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Өнөөдрийн байплаар зээлийн хүүгийн дундаж 15.8 хувь байгаа. Харин ипотекийн зээлийн хүү бол найман хувь байгаа. Зах зээлийн хүүнээс бага хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Саяхан Засгийн газар, Монголбанк зэрэг холбогдох байгууллагууд хамтраад ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжийн талаар судалгаа хийсэн.

Зургаан хувь болгох боломжтой гэсэн дүн гарсан. Ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар таван их наяд төгрөг олгогдоод 89 мянган зээлдэгч зээл авсан. Харин зургаан хувийн зээлийг шинээр зээл авах иргэдэд зориулж гаргана. Үүнд дээр УИХ шийдвэр гаргасны дагуу Засгийн газар ажиллах байх. Монголбанк энэ зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой гэдэг судалгааг арилжааны банкуудтайгаа хамтарч хийсэн.

Одоо явж байгаа найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийн хувьд 50 хувь нь Монголбанкнаас, 50 хувь нь арилжааны банкнуудаас гарч байгаа. Зургаан хувийн хүүтэй зээлийн хувьд яг энэ зарчмаар санхүүжүүлнэ. Зээлдэгчид ямар шалгуур тавихыг нь Барилга, хот байгуулалын яам, Сангийн яам хамтарч гаргана” гэлээ.

2 thoughts on “Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно

  1. Нэргүй 2020-10-01 17:36 at 17:36

    ok

    Хариулах
    1. Нэргүй 2020-10-01 17:37 at 17:37

      ok

      Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн