НОБГ-ын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэв. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна.
Тухайлбал 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17-р гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраажээ. Утаажилтын бүсээс бага насны 3 хүүхдийг гаргаж амь насыг нь аварчээ. Энэ хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.