Английн Линкольнширийн амьтны хүрээлэнгийн захиргаа зочид, жуулчдыг бүдүүлэг үгээр доромжилсон таван тотийг түр хугацаагаар тусгаарлан байршуулжээ.

Тоть шувуунууд амьтны хүрээлэнд ирсэн зочдыг бөөнөөрөө нийлж хараалын үгээр доромжилж эхэлсэн бөгөөд хараалыг тэд хэн нь хэнээсээ сурсан болохыг хүрээлэнгийн ажилтнууд олж мэдээгүй байна. Наймдугаар сард тус хүрээлэн  Билли, Эрик, Тайсон, Жейд  болон Элси нэртэй таван тотийг таван өөр газраас хандивласан аж.

Амьтны хүрээлэнгийн захирал Стив Николс хэлэхдээ “Бүдүүлэг үг хэлдэг тотьнуудын дэргэд эхэндээ нэг л дасахгүй байсан. Тэр ч бүү хэл тавуулаа нэгэн зэрэг ингэж аашлахыг яана. Тотьнууд хөл хорионы үед хэрэлдэж сурсан. Эхлээд тэдний хэрэлдэж байгаа нь инээдтэй санагддаг байлаа. Гэтэл дараа нь тэд өөрсдөө ч инээдэг болсон. Нэг нь загнаад, бусад нь инээгээд л. Бие биеэ уруу татаж, дараа нь инээлдэцгээгээд л…” хэмээн Lincolnshire Live дамжуулалтын үеэр хэлсэн байна.

Тоть шувуунууд хөл хорионы дараа ч муу зуршлаа гээгээгүй бөгөөд хүмүүст үзүүлэхээр торонд хийснээс хойш 20 минутын дараа гэхэд хүмүүсийг муухай үгээр доромжилж, хүмүүс хүрээлэнгийн захиргаанд гомдол мэдүүлж эхэлжээ. Тотьнууд ихэвчлэн залуу бүсгүйчүүдийг бүдүүлэг үгээр доромжилдог гэнэ.

Энэ нь “Манай хүрээлэнд ирсэн зочдод эхлээд хөгжилтэй санагддаг байсан. Гэвч амралтын өдрүүдэд хүүхдүүд хамт олноороо ирцгээдэг болохоор арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн” хэмээн Николс хэлсэн байна.

Тиймээс эдгээр бүдүүлэг тотьнуудыг илүү соёлтой жако тотьнуудтай нийлүүлжээ. Ингээд “хүмүүжсэн” тотьнуудаа амьтны хүрээлэнгийн өнцөг булан бүрт тараан байрлуулжээ. Учир нь хүмүүжээгүй үед нь хүрээлэнгийн өөр тотьнуудтай нийлүүлбэл бусад шувуунуудаа уруу татах магадлалтай гэж үзсэн гэнэ.

Тоть ухаалаг шувуу ажээ. Саяхан тус хүрээлэнгийн Чико дуудлагатай тоть дуучин Бейонсегийн “If I Were A Boy” дууг цээжилсэн байна. Тиймээс амьтны хүрээлэнгийн захиргаанд тотьнуудтай өөр шинэ зүйл сургах санаа байгаа гэнэ.

Эх сурвалж: ВВС

By updown

One thought on “Залуу бүсгүйчүүдийг бүдүүлэг үгээр доромжилсон таван тотийг тусгаарлажээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн