Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдлийг хүргэж байна.
Мэдэгдэлд:
Япон Улсын Засгийн газар Олон улсын харилцан зорчих хөдөлгөөнийг дахин эхлүүлэх шаталсан арга хэмжээний хүрээнд 2020 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй болон бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн визний мэдүүлгийг хүлээн авах боллоо. Гэвч бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн тухайд Монгол улсын олон улсын нислэгийн хуваарь хэвийн горимонд шилжээгүй буцаж ирэх нислэгийн тов тодорхойгүй учраас хэсэг хугацаанд визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй болно.
Иймд одоогийн байдлаар I-т заасан хуваарийн дагуу урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй хүний визний мэдүүлгийг шинээр хүлээж авах боллоо. Эдгээр иргэд нь Монгол улсаас үйлдэж буй тусгай үүргийн шууд нислэг болон дамжин өнгөрөх нислэгээр зорчих боломжтой байх ёстой. Дамжин өнгөрөх нислэгийн тухайд тухайн орны Элчин сайдын яамнаас дамжин өнгөрөх боломжтой эсэхийг тодруулна уу. Иймд виз мэдүүлэх иргэд 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн виз мэдүүлнэ үү.
Шинээр виз авсны дараа Япон улсад зорчихдоо II-т заасан хилийн хяналт шалгалтын дэглэм болон нэмэлт хорио цээрийн арга хэмжээг даган мөрдөх нөхцөлтэйгөөр хил нэвтрэх шаардлагатай.
Визийг Монгол улсаас хийгдэж буй тусгай үүргийн нислэгийн суудлын тоог харгалзан олгох тул виз мэдүүлэгчийн тоонд квот тогтоон, зохицуулалт хийхийг анхаарна уу.
I. Шинээр виз хүсэх урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн визний мэдүүлгийг доорх хуваарийн дагуу хүлээж авна.
2020.10.01- ний өдрөөс 2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
2020. 10.12-ны өдрөөс 2020.04.01-2020.05.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
2020. 10.19-ны өдрөөс 2020.06.01-2020.07.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
2020. 10.26-ны өдрөөс 2020.08.01-ээс хойш олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
Жич: Та бүхэн аль болох заасан хугацаанд виз мэдүүлнэ үү.
2. Бусад виз мэдүүлэх боломжтой хүн
1. 2020 оны 4-р сарын 2 хүртэл тус Элчин сайдын яамнаас урт хугацааны оршин суух зөвшөөрөл (2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон)-өөр виз авсан Япон Улсад зорчиж чадаагүй иргэд дээрх хугацааг харгалзахгүй виз мэдүүлнэ үү .
Жич: 3-т заасан шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн виз мэдүүлнэ үү.
2. Tус Элчин сайдын яаманд урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр виз мэдүүлэн, хариугаа хараахан аваагүй байгаа виз мэдүүлэгч .
Жич: Виз мэдүүлсэн хүн доорх бүрдүүлэх бичиг баримтын 3-т заасан асуулгын хуудас, 5-т заасан хүлээн авагч байгууллагын тамга тэмдэг бүхий албан бичиг, 6-д заасан амлалтын бичгийг тус тус нэмэлтээр бүрдүүлэн төв хаалганы харуул дээр өөрийн овог нэр, виз мэдүүлгийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичижөгнө.Эдгээр нэмэлт материалыг өгсөний дараа визний хариуг шийдвэрлэх бөгөөд тухайн виз мэдүүлэгч рүү утсаар холбогдоно.
3. Бүрдүүлэх бичиг баримт
Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэг гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
2. Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай.
3. Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай
4.Урт хугацааны оршин суух зөвшөөрлийн эх хувь болон хуулбар (2 тал) . Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх.
Жич: Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх алба нь шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 3 сарын хүчинтэй хугацаатай олгодог урт хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тухайн улсын иргэдэд хил нээснээс хойших 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар сунгасан болно.
5. Хүлээн авагч байгууллагын тамга тэмдэг бүхий албан бичиг (Эх хувь эсвэл хуулбар). Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг авна. Загвар чөлөөтэй.
6. Япон талын хүлээн авагч байгууллагын амлалтын бичиг (Эх хувь эсвэл хуулбар) 2 хувь. Жич: Энэхүү бичгийг виз мэдүүлэгч бичиж болохгүй бөгөөд зөвхөн виз мэдүүлэгчийн харьяалагдах албан байгууллага, сургуулиар бичүүлнэ.
7. AS DEPENDENT буюу гэр бүлийн оршин суух зөвшөөрлөөр виз мэдүүлэх хүн Япон улсад буй гэр бүлийн гишүүний оршин суух үнэмлэхний хуулбарыг өгөх. Мөн гэр бүлийн гишүүний харьяалагдах байгууллага, сургуулиас амлалтын бичиг (Эх хувь эсвэл хуулбар) 2 хувь авах шаардлагатай.
Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу )
Визний материал дутуу, хангалтгүй тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авахгүй.
Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан ярилцлага хийх, нэмэлт материал шаардах бөгөөд виз мэдүүлэгчийн зүгээс зохицуулалт хийх боломжгүй нөхцөлд визийг шийдвэрлэх боломжгүй.
Татгалзсан хариу гарсан тохиолдолд тайлбар хийхгүй.
Холбоо барих утас Японы Элчин сайдын яамын утас: (+976-11) 320777
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Элчин сайдын яамны цагын хуваарь Даваа~Баасан 9:00~17:45
Үдийн цай 13:00~14:00
Консулын цагын хуваарь Даваа~Баасан 9:00~17:45
Үдийн цай 13:00~14:00
Визний мэдүүлэг хүлээн авах цаг Даваа~Баасан 9:00~12:00
Паспорт буцаан олгох цаг Даваа~Баасан 14:30~16:30
Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно.
Жич: Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй.
II. Хилийн хяналт шалгалтын арга хэмжээ (Өдгөө хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хорио цээрийн нэмэлт арга хэмжээ)
1. Япон Улсын хилээр ороход шинээр олгосон виз болон амлалтын бичиг авч явах шаардлагатай бөгөөд хил нэвтэрсний дараа 14 хоног хүлээн авагч компанийн тусгайлан бэлдсэн байр болон гэртээ тусгаарлалтад байх шаардлагатай.
2. Дээрх хорио цээрийн арга хэмжээг Япон талын хүлээн авагч компани, байгууллага зохион байгуулах бөгөөд тухайн компани нь хорио цээрийн арга хэмжээний талаар бүрэн дүүрэн ойлголттой байж хүлээн авч буй хүнд сайтар тайлбарлаж ойлгуулах шаардлагатай.
14 хоногийн эрүүл мэндийн хяналт
Япон Улсад зорчихоос 14 хоногийн өмнө өдөр болгон биеийн халууныг хэмжиж, 37.5 хэмээс дээш халуун, амьсгалын замын өвчний шинж тэмдэг зэрэг шинэ төрлийн корона вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Япон улсад зорчихгүй байна уу.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах
Хилээр орох үед
Амлалтын бичиг
Виз мэдүүлэхэд өгсөн амлалтын бичгийн хуулбарыг нисэх онгоцны буудлын хорио цээрийн шалганд өгнө.
Корона вирусийн хавьтагч тодорхойлох апплекэйшн ашиглах
Доорх апплекэйшнийг татаж авч ашиглахыг санал болгож буй. (Апплекэйшн ашиглах заавар)
Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хавьтагч тодорхойлох апплекэйшн
Байршил тогтоох апплекэйшн
14 хоног нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх
Япон улсад очсоны дараа 14 хоног нийтийн тээврийн хэрэгсэл (Төмөр зам, автобус, такси, дотоодын агаарын нислэг, зорчигчдын усан онгоц ) ашиглахгүй байх болзолтой.Хүлээн авагч компаний зүгээс унаа гаргах, өөрийн унаагаар зорчих зэргээр урьдчилан унаа тэрэгний асуудлыг шийдсэн байх шаардлагатай.
14 хоногийн тусгаарлалт
Япон улсад очсоны дараа 14 хоногийн хугацаанд өөрийн гэр болон хүлээн авагч компаний тусгайлан бэлдсэн байранд байрлах ба зайлшгүй бол гадагш гарахгүй байх.
14 хоногийн эрүүл мэндийн хяналт
14 хоногийн турш эрүүл мэндийн байдлаа хянан, ямарваа нэгэн шинж тэмдэг илэрвэл “Буцаж ирэгсэд-Хавьтагчид зөвлөгөө өгөх төв ”-д яаралтай хандах.
Эх сурвалж: Японы ЭСЯ