ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 307 нь эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа зургаан хүн байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн бол 266 мянга гаруй хүн эдгэрчээ.
Л.Баяр