Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын шалгалт өнөөдөр өглөө албан ёсоор эхэлсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу бидний хэлж сурснаар “Саарал жагсаалт”-аас Монгол улс гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх газар дээрх шалгалт өнөөдөр өглөөнөөс албан ёсоор эхэлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ, гааль татварын байгууллагын удирдлагууд оролцож байна. Монгол улс саарал жагсаалтаас гарах болтугай” гэжээ.
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан нөхцөл байдлыг манай улс өнгөрсөн 5 сард хангасан байсан ч коронавирусийн халдвартай холбоотойгоор газар дээрх шалгалтыг хийж чадаагүй байсан юм.
Л.Баяр