ХҮН-ыг нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцуулах Сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлсэн билээ.
Тодруулбал, ХҮН 2018 онд намын үүр, хороодоо татан буулгаж, ИТХ-ын сонгууль товлон зарласны дараа буюу өнгөрсөн наймдугаар сард дахин байгуулсан байна. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуультай зөрчиж байна гэж үзжээ.
Харин өчигдөр тус намын залуус эсэргүүцлээ илэрхийлсний дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан бол нийслэлийн сонгууль оролцох эрх нээгдсэнгүй.
Улмаар тус намаас Шүүхийн шинэчлэлийн хуулийн төслийг маргааш өргөн барих гэнэ. Хөдөлмөрийн үндэсний намын тухайд Үндсэн хуулийн цэцэд, шүүгчид хариуцлага тооцдог байгууллагад тус тус хандаж буй юм байна.