Манай улс  БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “МОН-8” төслийг хэрэгжүүлж буй.  Энэ хүрээнд олон улсын стандарт хангасан, 15 000 мкв талбай бүхий “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барьсан юм. 2019 оны арванхоёрдугаар сараас тасаг, кабинетуудаа хэсэгчлэн нээж, ард иргэддээ үйлчилж эхэлсэн. Тус төвийн мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, дуран, яаралтай тусламжийн гээд бүх хэсэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. Төслийн хугацаа ч дуусч байгаа бөгөөд 2020 ондоо багтаан иргэдэд бүрэн хүчин чадлаараа үйлчилэх аж.

Ингэснээр тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсэн, оношилгоо эмчилгээний нэр төрөл олширсон, олон улсын жишигт хүрсэн байх болно. Тухайлбал мэс заслын тасаг өмнө нь гурван вакуум өрөөтэй, 50 ортой үйлчилдэг байсан.  Харин одоо ийм  есөн вакуум өрөөтэй, мэс заслын I, II тасгуудтай болж, орны тоо 120 болж нэмэгджээ. Мөн эрчимт эмчилгээний тасгийн найман орыг 12 болгосон. Үүнийг дагаад мэдрэл, толгой хүзүү, чих хамар хоолой, ортопед, бөөр, эмэгтэйчүүд гэх мэт найман чиглэлээр мэс засал хийх боломж бүрдсэн. Цаашид салбарлан хөгжих боломжтой. Дээрх төслийн хүрээнд нээсэн Ангиографын буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасаг шинээр нээгдэж, элэгний хавдар, зүрхний шигдээстэй иргэдэд үйлчилж байна. Одоогоор тус тасгийнхан 500 гаруй хүнийг оношилж, эмчилжээ. Энэ бол багагүй тоо, чамлахааргүй үр дүн юм. Мөн манай эмнэлгийнхэн хөхийг тайрч авахгүйгээр хавдрын эдийг соруулах мэс заслын технологийг нэвтрүүлж, 10-аад хүнд амжилттай хийсэн гэж УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд news.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Ярилцлагыг энд дарж бүрэн эхээр уншина уу. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн