Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Цар тахлын үед эрсдэлтэй нөхцөл байдалд ажилласан эмч, сувилагч, ариутгагч нарыг 5 сая төгрөгөөр урамшууллаа – updown.mn

Цар тахлын үед эрсдэлтэй нөхцөл байдалд ажилласан эмч, сувилагч, ариутгагч нарыг 5 сая төгрөгөөр урамшууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж уулзалт зохион байгуулсан билээ.

Уулзалтын үеэр коронавируст халдварын цар тахлын үед эрсдэлтэй нөхцөл байдалд ажилласан эмч, сувилагч, ариутгагч нарыг 5 сая төгрөгөөр урамшууллаа.

Халдварын голомт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Монгол улсын Засгийн газраас төсвийн тодотголд нэмэлт төсөв тогтоосон. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын төлөөлөл болгож өнөөдөр гурван ажилтны урамшууллыг гардуулан өглөө.

Үүнд:

  • ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэл
  • ХӨСҮТ-ийн сувилагч Д.Дэлгэрхишиг
  • ХӨСҮТ-ийн ариутгагч С.Даваахүү нарыг урамшуулсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн