Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн бүтээсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
АНУ-д зохион байгуулсан “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгараад байсан юм.
Тэгвэл олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодрууллаа. “Хийморь” уран сайхны кино нь “Excellence in International Filmmaking medallion хэмээх шагналын эзэн боллоо.
Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” дэлгэцийн бүтээл нь 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн. Эл бүтээл нь 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж олон улсын Каннын кино фестивальд шалгарч байсан юм.
Найруулагч энэ тухай Г.Эрдэнэбилэг хэлэхдээ “Хийморь” уран сайхны кино одоогоор найм дахь олон улсын кино наадамд амжилттай оролцож дөрвөн шагнал хүртсэн гэлээ.
Мөн уг уран бүтээл нь 2019 онд Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн байдаг. Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоог илэрхрийлсэн бүтээл юм.