ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу 9-р сарын 6-ны өдөр 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээүй. Мөн наймдугаар сарын 24-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 224 хүн, Алтанбулагий боомтоор ирсэн 20 хүн, Замын-Үүдэд тусгаарлагдсан 107 хүнээс коронавирус илрээгүй. Сүүлийн гурав хоногт коронавирус манай улсад илрээгүй.
ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж буйгаас найман хүний бие хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Манай улсад батлагдсан 310 тохиолдол байгаагийн 16 нь сувиллалд, гэрийн ажиглалтад 15 хүн, 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.