Энэ сарын 4-ний өдрийн байдлаар БНСУ-ын Сөүл хот дахь Элчин сайдын яамны Консулын хэлтэс нийт 5028 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн
- 143 буюу 2.8 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
- 684 буюу 13 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
- 79 буюу 1.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
- 124 буюу 2.4 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- 14 буюу 0.03 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- үлдсэн 3984 буюу 79.2 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Тус Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс