Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.07/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар нь Дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 26.8 сая хүн өвчилж, 889 мянган хүн эндээд байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд дэлхий дахинд 875 мянган хүн өвчилж, 17 мянган хүн өөд боллоо.

Энэтхэг Улсад хоногт 90632 хүн халдвар авсан нь цар тахал гарснаас хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр боллоо.

ОХУ-д хоногт 5195 хүн өвчилж, 61 хүн нас барсан бөгөөд тус улсад өвчлөл өндөр хэвээр байна. Хятадад 24 цагийн хугацаанд 34 тохиолдол бүртгэгдсэн бол Японд 451 хүн өвчилж, найман хүн энджээ. Тус улсад өвчлөл, эндэгдэл бага зэрэг буурах хандлагатай байна.

Өмнөд Солонгост хоногт 119 хүн өвчилсний 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Тус улын хувьд сүүлийн гурван долоо хоногт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн өдөр нь өчигдөр байжээ.

БНСУ-д манай улсын 8 иргэн коронавирусийн халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн