Хүн амаа олноор нь вакцинжуулснаар бус, вирустэй зохицон амьдарч сурснаар коронавирусийг ялна гэж ДЭМБ-ын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ. “Сөрөг хандлагаас татгалзаж, вирустэй дасан зохицож сурах хэрэгтэй.
Үүний тулд Засгийн газар удирдах үүргээ идэвхтэй гүйцэтгэж, иргэд хязгаарлах арга хэмжээнүүдийг мөрдөх ёстой. Халдвар, нас баралтын тоо эрс нэмэгдэж, ДЭМБ-аас цар тахлын байдал зарласан өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад дэлхийн нийт одоо илүү бэлтгэлтэй болсон нь сайшаалтай” гэж тэрбээр хэлсэн байна.
Гэхдээ ирэх сараас арваннэгдүгээр сарын эцэс хүртэл дахин оргил үедээ хүрч, хорио цээрийн дэглэм тогтоон, сургуулиудыг дахин хааж болзошгүйг тэрбээр анхааруулжээ.