Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг цаг агаараас шалтгаалж хойшлогдлоо

2020-09-03 10:391min0
MIAT_Mongolian_Airlines_JU-1021_Boeing_767-34G_ER_26997144595

Өнөөдөр өглөө Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрсөн. Уг тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байсан ч цаг агаарын шалтгааны улмаас хойшлогдсон байна.

Иймээс Сөүл хотоос ирэх иргэдийн бүртгэл 18:00 цагт эхэлж, 22:00 цагт агаарын хөлөг хөөрөх болохыг мэдэгдэж байна хэмээн Монгол Улсаас Сөүл хотод суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Тус онгоцоор 265 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй