Засгийн газрын өчигдрийн хурлаар Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүхийг томилсон.
Түүнийг томилсон даруйдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Оюуны өмчийн газарт ажиллаж, Б.Энхсүхийг албан хаагчдад танилцуулж, албан ажлыг нь хүлээлцүүлжээ.
Оюуны өмчийн газрын дарга Б.Баасандорж нь ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос ТЕГ-ын дэд даргаар ажиллажээ.