Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангиас албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байна.

Энэ хүрээнд бие бүрэлдэхүүн өөрсдийн дотоод нөөц боломжоор гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлаа хангах дадлага сургуулилт хийх, гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх зорилгоор хоёр замтай сургалтын цамхгийг шилжүүлэн байршуулан тохижилтын ажлыг өрнүүлж байна.

Мөн сургалтын цамхагийн урьд 40 м2 гүйлтийн замыг шинээр цутгаад байгаа бөгөөд гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэх тамирчдыг байрлуулах өрөөний өрлөгийн ажлыг эхлүүллээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн