ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 484 хүнд шинжилгээ хийхэд, 482 хүнээс коронавирус илрээгүй.
Харин хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ нь Нур-Султанаас ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй хүмүүс юм. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.
Манай улсад коронавирусийн 306 батлагдсан тохиолдлын 296 нь эдгэрлээ. Халдвар авсан хүмүүсийн 96.7 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 21, гэрийн тусгаарлалтад 46, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 229 хүн байна.
Одоогийн байдлаар халдвартын клиникт 10 хүн эмчлүүлж байна. 10 хүний байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д ажиглалт, тандалтад 28 хүн байна.