Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.09.02/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус хорооны дарга А.Тлейхан: 2020 он дуустал эрчим хүч, цахилгааны үнийг нэмэхгүй, хэмнэж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний салбар алдагдал хүлээж эхэлсэн гэдгийг ч онцоллоо. Өнөөдрийн байдлаар 597 тэрбум төгрөгийн орлого олоод байгаа бөгөөд цаашид 40-өөд тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог гаргажээ.
Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр хэрэглэгчид цахилгааныхаа төлбөрийг төлөх нь багассан талаар хэллээ. Тиймээс цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлж байхыг Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэдээ уриаллаа.