Гар чанга байна гэдэг хүний хамгийн таагүй араншингийн нэг. Зүгээр ч нэг хэмнэлттэй биш, харин харамч байх нь хамгийн муухай зан юм.
Бид алдартнуудыг ихийг олдог, олсныхоо хэрээр хандив тусламж өгдөг, өгөөмөр хүмүүс гэж ойлгодог. Гэтэл тэдний дунд таван зоосон дээрээ татганадаг нөхөд олон бий.
Женнифер Лопес
Эелдэг сайхан төрхтэй, тоймгүй алдар нэртэй ч тэр бол яах аргагүй харамч хүүхэн. Тэрбээр Бен Аффлектай уулздаг байхдаа нэгэн удаа казинод орж л дээ. Казинод Аффлек мөрий тавин 10 000 гаруй доллар хожсон байна. Баярласан жүжигчин эр дилерт 500 долларын шан харамж хайрлатал Жей Ло уурсан босч ирээд өгсөн мөнгийг нь шүүрэн авч, оронд нь 50 доллар сарвайжээ. Үүнээсээ болоод нэр хүндгүй болсон юм.
Виктория Бекхэм
Алдарт хөлбөмбөгчний эхнэр ч бас хорголоо тоолсон харамч. Тэрбээр үйлчлэгчид цайны мөнгө үлдээдэггүй. Түүнчлэн стилистүүдэд мөнгө төлдөггүйгээрээ алдартай. Нөхөр, хүүхдүүдээ ч эрхлүүлж, хүссэн юмыг нь авч өгдөггүй. Зөвхөн баяраар л дурсгалын зүйлс худалдан авч өгдөг.
Гвинет Пэлтроу
Цайны мөнгө үлдээж үзээгүй алдартай. Түүнд үйлчилж байсан нэгэн зөөгч “Тэр зүгээр ч нэг харамч бус, хамгийн харамч хүүхэн. Цайны мөнгий ч зөв тооцож чаддаггүй мэт сэтгэгдэл төрсөн” гэжээ.
Бритни Спирс
Цайны мөнгийг бас эсэргүүцэгчдийн нэг. Тэр ч бүү хэл хоолныхоо мөнгийг төлөхгүй гэж рестораны ажилчидтай хэрүүл хийдэг.
Мадонна
Сайн үйлсийн аянд оролцож байгаа харагддаг ч Мадонна маш харамч. Багийнхан болох дууны найруулагч, стилистүүд, дуу бичлэгийн ажилтнууддаа цалин мөнгө тооцох болохоор хорголоо тоолж гүйцдэг.
Мик Жаггер
Харамчийн туйл гэвэл зохих хүн. Тэрбээр салфетка, тооцооны хуудсанд гарын үсгээ үлдээчихээд л гараад явчихдаг. Рестораны ажилтнууд хэзээ нэгэн цагт энэ гарын үсгийг нь зарж, их хэмжээний мөнгөтэй болно гэдэгт итгэдэг. Хүүхнүүдийг ч баярлуулахдаа муу. Түүнтэй дотно харьцаатай явсан бүсгүйчүүд дуучин эрийг бэлэг, сюрприз барихдаа муу, өгөөмөр нэгэн биш гэж гомдоллодог байжээ.
Жессика Паркер
Орон гэртээ бол хамт амьдарч байгаа хүн нь тэвчихийн аргагүй. Өрөө өрөөгөөрөө явж, гэрлээ унтраасан эсэхийг байнга шалгана. Бас хэн хэдий хэмжээний ус хэрэглэсэн, хэн юу авсан зэргийг байнга хянана. Тэр ч бүү хэл хямдарсан бараа, эсвэл хямдхан дэлгүүрээс л юм худалдаж авдаг.
Usher
Рэп дуучин тэрбээр хоолныхоо мөнгийг төлөх дургүй. Өөрийг нь даана гэсэн тохиолдолд л хоолонд орохыг хичээдэг.
Пол Маккартни
Баяруудыг байнга мартаж, хүмүүст бэлэг өгөхгүйг хичээдэг. Туслахуудаа ихэвчлэн шар айргаар нь дайлж, мөнгө төлөхгүйг хичээдэг.
7 comments
mongold ch gesen gonjirtson gonjirtson pzda bnaa bna
buruu ni yu baigaa um zov shdee
Сара Жессика Паркер бол харамч биш хэмнэлттэй , арвич хямгач хүний тоонд орох юм биш үү?
niitlel bichsen hun haramch gej mongol tailbar tolios haigaarai. tegcheed yum bich zdaa min
Хүний олсоныг зүгээр л авчих гээд байгаа нь зах зээлийн энэ нийгэмд нэг бахархуулаад байх зүйл мөн үү
Ихэнх нь Англи угшилтай хумуус бна…Англичуудад хандсан бх, Цайны менге гэж ёстой заваан зуйл Америкт л бдаг..аймар тээртэй эд…кк
Хөгийн амьтад байдаг юм байна