Манай улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил хүүхдийн баярыг “Монгол хүүхдүүд” сэдвийн дор Сүхбаатарын талбайд тэмдэглэж байгаа юм.

Хүүхэд багачуулын хүсэн хүлээсэн баярын энэ өдөр  (2017.06.01) бяцхан үрсээ баярлуулхаар эцэг эх, эмээ өвөө нар төв талбайг зорин иржээ. Энд баярын үйл ажиллагааг сонирхохоор цэцэг шиг хүүхдүүд нэгэн дор цугласан байв.

Ёслолын арга хэмжээ 11:00 цагт  албан ёсоор нээснийг мэдэгдэж Тэмүүжин хүү зургаан баатрынхаа хамт мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь хүүхэд багачуулын сайн таних адал явдалын баатар Бонго, Мишээл, Бөөдий  долоон одой нар баярын парадад жагслаа. Үлгэрийн баатруудыг  бодитоор харсан бяцхан хүүхдүүдийн баярлаж хөөрсөн  сэтгэл нүүрэнд нь  тодхон харагдсан. Тэд  хэлэхдээ Энэ хардаа Бөөдий, тог тог явж байна, хөөе Бөөдий нааш ирээ гэж байлаа. Мөн эх орныхоо нэрийг дээлхийн цээжинд тунхаглан зарласан бяцхан тамирчид үе тэнгийнхэндээ баяр хүргэсэн юм.

Манай улсын хүн амын  34.6 хувийг  хүүхэд залуус эзэлдэг бөгөөд 1.346.000 бяцхан иргэнтэй.

Шадар сайд У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хүүхдийн баярт зориулан  мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. У.Хүрэлсүх сайд хэлэхдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Засгийн газар Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлхээр хэлэлцэж буйг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын хэлсэнээр түүний хувьд сэтгэлд хамгийн тодхон үлдсэн баярын нэг нь хүүхдийн баяр гэнэ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

– Сайн байна уу,  Танд хүүхдийн баярын мэнд хүргэе. Таны хувьд хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэдэг байв?

– Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр их сайхан болж байна. Биднийг хүүхэд байхад яг өнөөдрийнх шиг хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Хүүхдийн жүжиг үзэж ээж ааваасаа бэлэг авч, гадуур баярладаг байлаа.

 – Хүүхдийн баяраар сэтгэлд тань хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

–  Төв аймагт найм юмуу есөн настайдаа ээжтэйгээ баяр тэмдэглэж явахдаа савхин саравчтай малгай авхуулж  байсан үе л их сайхан даа гэсэн юм. Хүүхдүүд цаг агаарын сэрүүн бороотой өдрийг  ч тоолгүй баяраа тэмдэглэж инээд баясалаар дүүрэн байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн