Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр (2017.06.01) тохиож хүүхэд багачуул баяраа тэмдэглэж байна. Баярын үеэр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамжны баруун, зүүн талын нэг чигийн хөдөлгөөний замын зорчих хэсгийг 10:00 цагт хаалаа.
Энэ хэсэгт дүүргээс зохион байгуулж буй хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөнийг орой 18.00 цагт нээнэ. Мөн хуулиар тогтоосон амралтын болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Иймд өнөөдөр иргэд замын хөдөлгөөнд оролцох боломжтой.