Сард 10-20 ном уншаад, олж авсан бүхий л мэдээллээ санадаг хүмүүст атаархдаг уу? Ийм хүмүүсийн амжилтын нууц их энгийн. Тэд зүгээр л хурдан унших техник эзэмшсэн байдаг гэнэ. Үүнийхээ ачаар тэд номыг чухал гэсэн бүхнийг нь огт орхилгүйгээр асар хурдан хугацаанд уншиж чаддаг.
Та ч бас тэдэн шиг болох боломжтой. Үүний тулд хэд хэдэн чухал дүрмийг тогтоогоод авчих хэрэгтэй.
- Текстийг “сканер”-даж сур. Онцын утга гаргахааргүй үгсийг орхи.
- Түргэн уншилтын шинжээч Эбби Маркс Бил номын догол мөр бүрийн эхний болон сүүлчийн өгүүлбэрүүдийг уншиж байхыг зөвлөж байна. Энд хамгийн шаардлагатай мэдээллүүд нь байдаг, харин үлдсэн бүгд нь зүгээр л “ус” гэнэ.
- Тархин дотор дуу хоолойгоо “унтраа”. Хүүхэд байхаас тогтсон энэ зуршил нь хэтэрхий их цаг авдаг. Учир нь бид үгийг дуудахаас нь өмнө ойлгох чадвартай байдаг юм.
- Чиглүүлэгч, заагч ашигла. (Шугам, номын хавчуур гээд юу ч байж болно). Ингэснээр зогссон газраа алдахгүй, хайж цаг барахгүй.
- Юм уншиж байхдаа олон үйлдэл хийхээс зайлсхий. Хажуугаар нь хөгжим сонсож, зурагт үзэж, гэрийн даалгавраа хийх хэрэггүй. Ингэвэл уншсан болгон ой санамжинд тань үлдэхгүй, дахин унших хэрэг гарна.
Үүнээс гадна та интернэтээс хурдан уншилтад сургах дасгалжуулагчдын сургалтуудыг олж болно. Энэ дадлыг эзэмшсэнээр ирээдүйд та цаг хугацаагаа хэмнэхээс гадна үр бүтээлч чанарт суралцах болно.