Наймдугаар сард ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно

2020-07-28 12:591min1
boroo

Цаг уурын байгууллагаас ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөвийн мэдээллийг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10 – 12 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

1 сэтгэгдэлтэй

  • irgen,

    2020-07-28 16:59 at 16:59

    yamar goe zezeg nogootoi gazar ve

    Хариулах

irgen, сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй