Нэг грамм давс 400 мг натри агуулдаг байна. Тиймээс хоногт хоёр грамм буюу таван граммаас бага давс хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөмж болгодог. Давс хэтрүүлэн хэрэглэх нь олон сөрөг талтай.
Давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс:
Цусны даралт ихсэлт
Тархины харвалт
Ходоодны хавдар
Зүрхний шигдээс
Сэтгэцийн эмгэг
Яс сийрэгжих
Бөөрний өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг.
Давсны хэрэглээ ихсэх тусам эрүүл мэнд муудах эрсдэл улам нэмэгдэнэ. Давс нь таны бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, улмаар биед их хэмжээний шингэн хуримтлагдана. Их хэмжээний шингэн нь таны судасны хананд үзүүлэх цусны даралтыг ихэсгэж, артерийн судаснууд, зүрх, тархи болон бөөрийг гэмтээнэ.
Хоногийн давсны хэрэглээг таван грамм хүртэл багасгахад:
Зүрх судасны өвчний шалтгаалт нас баралт 17 хувиар буурна.
Тархины харвалтын шалтгаант нас баралт 23 хувиар буурна.
Эх сурвалж. НЭМҮТ