Хятадын хойд нутагт нэгэн тэмээ өмнөх эзэндээ очихын тулд 100 километр зам туулжээ. Хоёр бөхтэй уг тэмээг хүнд зарсан боловч тэр амьтан өөрөө эзэндээ эргэн очсон аж.

Тэмээ 100 км замыг туулах гэж 7-гоос илүү хоносон байна. Эхэндээ тэр говийн цөлөөр явж байгаад дараа нь авто зам дагаж явсныг хүмүүс анзаарчээ. Хөөрхий тэмээ хурц чулуу, металл хашаанд бие нь хүрч шархадсан боловч замаа үргэлжлүүлсээр байсан гэнэ.

Энэхүү үнэнч амьтны тухай яриа амархан тархаж, хуучин эзэд нь хийсэндээ гэмшиж, тэмээгээ мөнгө төлөн эргүүлж авсан байна. Тэд тусгай ёслол хүртэл үйлдэж, хүзүүнд нь хадаг зүүж сэтэрлэсэн байна.

 

 

Марта

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Үнэнч тэмээ гэртээ харихаар 100 км-ийг гаталжээ”
  1. Гадаад мэдээг гадаад хэлээр орчуулжээ. Монгол хүндээ зориулаад монгол болгож орчуулж болохгүй байна уу. Сэтэрлэх мэтэрлэх, нутаг гүйх энэ тэр гээд монгол сэтгэлгээ алга аа. Монгол хэлээ сурсан хүн орчуулга хийдэг юм шүү дээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн