Долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон дунд хэсгээр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хурх Барх, Балж Хангай нурууны өврийн Онги, арын Хануй болон Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Ховд, Хариг, Түргэн, Хархираа зэрэг голууд мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд, үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум , Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум, Онги гол Арвайхээр сум орчимд усны түвшин 5-35 см-ээр нэмгэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс