2020-07-27 13:271min02

Үнэнч тэмээ гэртээ харихаар 100 км-ийг гаталжээ

temee

Хятадын хойд нутагт нэгэн тэмээ өмнөх эзэндээ очихын тулд 100 километр зам туулжээ. Хоёр бөхтэй уг тэмээг хүнд зарсан боловч тэр амьтан өөрөө эзэндээ эргэн очсон аж.

Тэмээ 100 км замыг туулах гэж 7-гоос илүү хоносон байна. Эхэндээ тэр говийн цөлөөр явж байгаад дараа нь авто зам дагаж явсныг хүмүүс анзаарчээ. Хөөрхий тэмээ хурц чулуу, металл хашаанд бие нь хүрч шархадсан боловч замаа үргэлжлүүлсээр байсан гэнэ.

Энэхүү үнэнч амьтны тухай яриа амархан тархаж, хуучин эзэд нь хийсэндээ гэмшиж, тэмээгээ мөнгө төлөн эргүүлж авсан байна. Тэд тусгай ёслол хүртэл үйлдэж, хүзүүнд нь хадаг зүүж сэтэрлэсэн байна.

 

 

Марта