Гэр дайрч, 1 настай хүүхдийн амь насыг хохироожээ

2020-07-17 14:011min7
zam

Долдугаар сарын 13-16-нд ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 7 хүний амь нас хохирсноос 3 нь хүүхэд байна. Зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 нь хүүхэд байжээ.
Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 551 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 294 зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.07.13-ны өдрийн 02 цагийн орчим Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон.

2020.07.13-ны 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт сумын төвөөс 50 км зайд шороон замд Hyundai-Porter маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрч, гэрт байсан 1 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020.07.14-ны шөнийн 04 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хороо Дүүргээс хойш 7 км асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насыг хохироосон.

2020.07.14-ны 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг “Жуулчны бааз” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 39 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

2020.07.15-ны 15 цагийн орчим Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р баг “Цагаан даваа” гэх газарт шороон замд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч 5 тээврийн хэрэгслийн шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн их бага хэмжээний түлэгдсэн.

2020.07.16-ны 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг 5-р хэсэгт хашаан дотроо хувийн эзэмшлийн Kia Bongo маркийн автомашины жолооч Э нь хашаан дотор хөдөлгөөн эхлэх үедээ 2 настай Ө мөргөж амь насыг хохироосон.

7 сэтгэгдэлтэй

  • Балт

    2020-07-17 22:01 at 22:01

    Энэ бүгд архитай холбоотой гүйцээ

    Хариулах

  • irgen,

    2020-07-18 15:51 at 15:51

    arhichinguud arhia orhihoos naash avaar osol hynii ami yregdseer tahir dutuu bolsoor l baih bolno , niigmiin shaaruud arhichid l yhej duusah heregtei baina…

    Хариулах

  • зочин

    2020-07-18 16:01 at 16:01

    ийм хар мэдээ сонсох хэцүү юмаа хүмүүсээ анхаарал болгоомжтой хѳдѳлгѳѳнд оролцохыг бүүр үндэстний хэмжээнд сануулаад байнаа техниктэй хүн бүр зѳв харилций…..

    Хариулах

  • Zochin

    2020-07-18 21:19 at 21:19

    Teneg hvmvvs bnda zamaa sain harj ywj chdahf baij yah gj mashin baridag bnaa tsagdaa nar yu haraad yu bodoj bnaa ajilaa hiigeeche yuni tuld tsalin mongo awdag bnaa

    Хариулах

  • come on

    2020-07-19 16:07 at 16:07

    yooooooo hetsuunbe hurd eneteree zohitsuulj yavj chadahgu humuus hogoor 1

    Хариулах

  • Ааа

    2020-07-19 20:14 at 20:14

    Тэнэг хулгайчууд хүн дайрч алчаад бхад амийг хохироосон гэнүү. Яасан зөөллөж хэлж бнаа аайн?

    Хариулах

  • санаа зовогч иргэн

    2020-07-20 00:22 at 00:22

    хүмүүсээ ямар анхаарал болгоомжгүй юм бэ.өвчнөөс илүү өөрөө өөрсдийгөө хөнөөсөөр байх уу!!!!!

    Хариулах

come on сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй