Шинэ Зеланд улс саяхнаас тэтгэврийн хөгшчүүдийнхээ орон сууцны эрэлтийг хангах асуудалд анхаарч эхэлжээ. Эдийн засгийн хувьд хангалуун арлын энэ улс жижиг байшинтай, зүлэг, ногоотой бүхэл бүтэн дүүрэг байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ бүх байшинг доорх стандартад нийцүүлэхээр заажээ.
Орон сууцыг хүн бүр авч болох хэмжээний хямд байлгана. Учир нь тэтгэврийн хүмүүс тэр бүр бүхэл бүтэн байшин авч чадахгүй.
Аюулгүй байдал
Аюулгүй байдал гэдэг өндөр настай хүмүүсийн хувьд чухал асуудал. Байшин болгоныг аюулгүйн өндөржүүлсэн системээр тоноглоно.
Нийгэмшүүлэлт
Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байх нь хүн бүрийн хэрэгцээ. Ялангуяа настай хүмүүст энэ нь хамгийн их хамаатай. Шинэ дүүрэгт настай хүмүүс төрөл төрөгсөдтэйгөө уулзаж болох тусгай павильон хүртэл байгуулна.
Дэд бүтэц
Дүүргийн макетаар бол явган хүний зам ихтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн оршин суугчдаа тав тухтай авто замтай. Байшин бүр интерьер, экстерьерийн өөр өөр дизайнтай байлгах бөгөөд минимализмыг эрхэмлэж, шилэн хана илүүтэй барихыг чухалж байна.
Эх сурвалж: nakonu.com
1 comment
manaid bol jiriin zaluust ch oldohgui goe tohilog bair orchin baina..