Гэр дайрч, 1 настай хүүхдийн амь насыг хохироожээ

2020-07-17 14:01
zam

Долдугаар сарын 13-16-нд ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 7 хүний амь нас хохирсноос 3 нь хүүхэд байна. Зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 нь хүүхэд байжээ.
Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 551 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 294 зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.07.13-ны өдрийн 02 цагийн орчим Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон.

2020.07.13-ны 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт сумын төвөөс 50 км зайд шороон замд Hyundai-Porter маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрч, гэрт байсан 1 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020.07.14-ны шөнийн 04 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хороо Дүүргээс хойш 7 км асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насыг хохироосон.

2020.07.14-ны 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг “Жуулчны бааз” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 39 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

2020.07.15-ны 15 цагийн орчим Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р баг “Цагаан даваа” гэх газарт шороон замд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч 5 тээврийн хэрэгслийн шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн их бага хэмжээний түлэгдсэн.

2020.07.16-ны 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг 5-р хэсэгт хашаан дотроо хувийн эзэмшлийн Kia Bongo маркийн автомашины жолооч Э нь хашаан дотор хөдөлгөөн эхлэх үедээ 2 настай Ө мөргөж амь насыг хохироосон.