Төв Азийн Монгол Улсад наадам хэмээх спорт баяр энэ амралтын өдрүүдэд COVID-19-өөс болоод үзэгчидгүйгээр зохион байгуулагдлаа.
Баяр наадам 800 жилийн түүхэндээ анх удаа томоохон улстөрчид зэрэг цөөн тооны зочдыг биеэр нэвтрэхийг зөвшөөрсөн байдалтайгаар зохиогдлоо.
Нийслэл Улаанбаатараас холгүй орших хээр хөдөө уламжлалт наадамд оролцогчид хурдан морины уралдаан, бөх, нум сум харваа зэрэг “эрийн гурван наадам”-аа үзүүлсэн юм. Харин олонх монголчууд наадмыг зөвхөн шууд эфирээр л үзэх боломжтой байлаа. Гэхдээ хотын хүнгүй шахам гудамжуудад баярын уур амьсгал бараг байхгүй байсан. Учир нь тус улс коронавирустэй тулгараад байгаа юм.
“Бид хурдан морины уралдаан үзэж чадаагүй, бүх замыг хаачихсан, зөвхөн баячууд л орохыг зөвшөөрсөн. Наадмын нээлт ямар болсныг ч мэдэхгүй байна” гэсэн байна.
Зарим иргэд нь наадам зохион байгуулсанд дургүйцэж байгаагаа илэрхийлж байв. “Засгийн газар наадамд зарцуулсан мөнгөөрөө жирийн иргэддээ тусалсан бол дээр байсан юм. Бид арайхийн амь зогоож байна. Энэ мөнгийг бидэн шиг хүмүүст тараах ёстой байсан юм” хэмээн нэгэн эр ярьжээ.
Хятад, Оростой хиллэдэг Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 227 тохиолдол гарсан ч нас баралт бүртгэгдээгүй. Монгол Улс энэ сарын 31-нийг хүртэл коронавирусний хөл хориогоо сунгасан ч сүүлийн хэдэн өдөрт кинотеатр, шөнийн клубүүдээ тодорхой цагийн хязгаартайгаар нээсэн. Харин улстөрийн эсэргүүцэл, спорт тэмцээн зэргийг хориглосон хэвээр байна.
Эх сурвалж: www.euronews.com